Зураасан кодыг хэрэгжүүлэх 10 алхам /2-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

Алхам 6: Зураасан кодны хэмжээг сонгох

Зөв зураасан код болон кодлох мэдээллийг  сонгосны дараа  загваргаргах шат эхлэнэ. Тэмдгийн хэмжээ нь хэрхэн хэвлэгдэх, хаана хэрэглэгдэх, зэргээс шалтгаалаад загвараа гаргана.

EAN/UPC Тэмдгүүд

EAN/UPC Тэмдгүүд нь ITF-14 болон GS1-128  тэмдгүүдээс өөр бөгөөд жижиглэн худалдааны олон талт сканераар уншигддаг. Энэ нь  EAN/UPC Тэмдгүүд нь   өндөр болон өргөн нь  хоорондоо тогтмол харилцан уялдаатай байдаг. Нэг хэмжээс нь тодорхой болсон үед нөгөө хэмжээс нь пропорционалиар өөрчлөгдөнө.

Яагаад гэвэл  EAN/UPC Тэмдгүүдийн өндөр өргөн нь өгөгдсөн байдаг. Боломжит хэмжээсүүд нь   80% аас  200%  хүртэл  өсгөх боломжтой.

EAN/UPC Өсөлтийн хэмжээсүүд

Хамгийн бага хэмжээс (80%)



Энгийн хэмжээс (100%)



Хамгийн том хэмжээс (200%)



Хэмжээсийг  багасгахын тулд  өндрийн хэмжээнээс хасдаг.  Үүнийг тайралт гэх бөгөөд EAN/UPC  тэмдгийн хувьд  зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл сканерт уншигдах үед  сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.  EAN/UPC Тэмдгүүд нь логистик болон  жижиглэн худалдааны цэг дээр хэрэглэгдэх бол 150%  болон  200%.  хүртэл өсгөх боломжтой.

ITF-14 болон GS1-128 Тэмдгүүд

ITF-14 болон  GS1-128 Тэмдгүүд нь  тодорхой хэмжээний хүрээтэй байдаг.  ITF-14 болон  GS1-128 Тэмдгийн хэмжээ нь  өсгөх хэмжээний оронд Х-хэмжээсийн  өргөнөөр тодорхойлогдож байдаг.  ITF-14 болон  GS1-128 Тэмдгүүдийн хэмжээсийн талаар  GS1  Монгол нийгэмлэгийн мэргэжилтнээс зөвлөгөө авна уу.

Хэвлэлтийн үйл явцыг анхаарах

Тэмдгийн хэмжээс дэх  чухал анхаарах зүйл нь сонгогдсон хэвлэлийн компаний   чадамж юм.  Хэвлэлтийн компаниуд нь  хамгийн жижиг тэмдгийн хэмжээ болон багасгасан тэмдгийн тохиромжтой байдал чанарт анхаарах ёстой. Хэвлэлийн компаний ажилтан нь зураасан кодны  хэмжээ, өнгө, код  байрлуулалтын талаарх стандартын мэдлэгтэй байх ёстой.

GS1 Монгол нийгэмлэгээс дараах хэвлэлтийн тарифийг санал болгож байна.

Алхам 7: Зураасан кодны текстийн  хэлбэр /формат/

Зураасан кодны доод талын текст нь маш чухал бөгөөд хэрэв зураасан код гэмтсэн болон чанар муутай хийгдсэн тохиолдолд  текст нь нотолгоо болон ашиглагддаг.

GS1 Системийн Зураасан кодны  тэмдгийн нүдээр уншигдах байдал дахь байнга тавигддаг асуултуудын талаар хариулж байна.

Нүдээр уншигдах тайлбарт тодорхой хэмжээ шаардлагатай юу?

OCR-B фонт нь EAN/UPC тэмдгийн ашиглалтанд  анх тодорхойлогдсон боловч одоо уншихад хялбар, ойлгомжтой  аль ч фонтыг зөвшөөрдөг.  Тодорхой заасан хэмжээсүүдийн талаар GS1 Монгол нийгэмлэгийн  мэргэжилтнээс зөвлөгөө авна уу.

ITF-14 болон GS1-128 тэмдгүүдийн хувьд ч мөн ерөнхий тодорхойлолтуудын гарын авлага ашиглах юмуу  мэргэжилтнээс зөвлөгөө авна уу.

Зураасан кодны доор байрлах  нүдээр уншигдах хэсэгт байршил чухал байдаг уу?

Тиймээ EAN/UPC тэмдгийн  нүдээр уншигдах тэмдэг нь / үсэг, тоо/  хоорондоо зай авах ёсгүй.  ITF-14  болон  GS1-128 тэмдгийн хувьд зай авах нь  уншихад хялбар болгож байдаг. Нүдээр уншигдах хэсэгт зай оруулах нь зөвшөөрөгдөх боловч  GS1  тэмдгүүдэд зай оруулж кодлодоггүй.

Нүдээр уншигдах хэсэгт EAN/UPC тэмдэгт доод тал нь хэдэн орон оруулах вэ?

UPC-A тэмдэгт ямар нэг хасалт хийлгүйгээр 12 оронг кодлох ёстой.

EAN-13 тэмдэгт ямар нэг орон  нэмж хасахгүйгээр 13 оронг кодлох ёстой.

UPC-E болон  EAN-8 тэмдгүүдэд ямар нэг орон хасахгүйгээр 8н оронг кодолж хэвлэх ёстой.

Алхам 8: Зураасан кодны өнгөө сонгох

Зураасан кодны тэмдэг дэх оновчтой өнгөний нэгдэл нь цагаан суурь дээр хар зураас юм.  (зайнууд болон Хамгаалалтын бүс). Хэрэв өөр өнгөөр хэвлэх бол дараах тохиромжтой сонголтууд таньд туслах болно:

  • GS1 Зураасан кодны тэмдэг нь  зураасны өнгө  хар бараан өнгө байхыг шаарддаг.  (ж нь: хар, хар хөх, хар хүрэн, хар ногоон).
  • Зурааснууд нь бүгд нэг өнгөөр хэвлэгдэх ёстой бөгөөд олон төрлийн дүрслэлийн хэрэгслүүдийг ашиглах ёсгүй. (жнь:  бүрэх, халтхийх, цилиндер ).
  • GS1 Зураасан кодны тэмдгүүд нь зураас хоорондын зай болон Хамгаалалтын бүс /кодны тэмдгийг тойрсон цагаан зай/   нь цайвар өнгийг шаарддаг.
  • Түүнчлэн цайвар суурь өнгөнд  улбар өнгө орох боломжтой. Хэрэв сканерын улаан өнгөөр  улаан өнгөтэй болон бусад улбаршар, ягаан цайвар шар өнгөтэй тэмдгийг унших бол  боломжгүй юм. Ихэнх сканерууд улаан өнгөөр унших учраас эдгээр өнгөнүүд нь кодны зураасны өнгөнд тохиромжгүй юм.
  • Хэрэв гэрэл нэвтэрдэггүй суурийн өнгийг нэмэгдүүлэх бэхний давхаргыг нэмэх бол  эдгээр давхаргууд нь маш нягт хэвлэгдэх ёстой.

Эцэст нь дахин сануулахад  цагаан суурь дээр хар зураас хамгийн тохиромжтой. Гэхдээ өөр өнгөний нэгдлүүд ч мөн ашиглагдах боломжтой.

Алхам 9: Зураасан кодны байрлуулалтыг сонгох

Тэмдгийн байрлуулалтыг хэлэлцэх  үед загвар дахь тэмдгийн  байрлуулалтыг тодорхойлох ёстой. Тэмдгийн байрлуулалтыг сонгосноор савлатын үйл ажиллагааг шийдвэрлэнэ. Савлалт дээр байрлах тэмдэг нь  хуниас нугалаас, зах ирмэгт ойрхон байрлах болон гэмтсэн байх ёсгүй.  Тэмдгийн байрлуулалтын загварууд нь GS1Монгол нийгэмлэгээс гаргасан  Зураасан кодны гарын авлагат дэлгэрэнгүй тайлбарласан.

  • Логистикийн шошгоны загвар
  • Ерөнхий байрлуулалтын зарчмууд
  • Жижиглэн худалдааны касс дээр хэрэглэгдэх ерөнхий байрлуулалтын зааврууд
  • Онцгой савлалтын төрлүүд дэх байрлуулалтын зааврууд
  • Хувцас болон загварын нэмэлт бүтээгдэхүүн дэх тэмдгийн байрлуулалт
  • Хувцас болон загварын нэмэлт бүтээгдэхүүний шошгон  дээрх ерөнхий форматны  зааврууд
  • Түгээлтэд хэрэглэгдэх бүтээгдэхүүний тэмдгийн байрлуулалт

Зураасан кодны байрлуулалтыг сонгосны дараа  хэвлэлийн компани  тэмдгийн эргүүлэх солих  байрлуулалтыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл хэвлэх явц нь зураасан код нь вэб болон хуудасны тодорхой чиглэлд байхаар хэвлэгдэх кодыг шаардаж байдаг.

Алхам 10: Зураасан кодны чанар стандартыг хангах

ISO/IEC 15416 нь Шугаман тэмдгэлгээн дэх хэвлэлтийн чанарыг тодорхойлж, зураасан код хэвлэгдсэний дараах чанарыг үнэлэх аргыг илэрхийлдэг.  ISO-д суурилсан баталгаажуулалт нь сканерт уншигдах тэмдэг дээр хийгдэх бөгөөд цаашдаа тэмдгийн чанарыг нэмэгдүүлж байдаг.

GS1 нь ISO/IEC аргыг хэрэглэдэг. Гэхдээ GS1-ийн тодорхойлогч  дугаар дээр суурилсан зураасан код бүрт хамгийн бага түвшний шаардлагыг тодорхойлж байдаг.

Тэмдгийн чанарын тодорхойлолтууд нь  тэмдгийн төрөл өгөгдөл, тэмдэгт агуулагдах тодорхойлох  дугаар зэргээс  шалтгаална.

ЗКЛХ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865