Зураасан кодыг хэрэгжүүлэх 10 алхам /1-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

  • Алхам1: GS1 Компаний префикс авах
  • Алхам2: Дугаар авах
  • Алхам3: Зураасан код хэвлэх аргаа сонгох
  • Алхам4: Анхдагч сканерийн орчинг сонгох
  • Алхам5: Зураасан кодоо сонгох
  • Алхам6: Зураасан кодны хэмжээгээ сонгох
  • Алхам7: Баркодны текстийн форматыг сонгох
  • Алхам8: Зураасан кодны өнгөө сонгох
  • Алхам9: Зураасан кодны байрлуулалтыг сонгох
  • Алхам10: Зураасан кодны чанар стандартыг хангах

Алхам1: Компаний префикс  авах

Компаниуд зураасан код ашиглаж эхлэхийн өмнө зураасан кодонд агуулагдах дугаарыг үүсгэх ёстой. Эдгээр дугааруудыг GS1 ийн Тодорхойлогч Түлхүүрүүд гэж нэрлэдэг. GS1 түлхүүрүүдийг байгуулах анхны  алхам нь  GS1 ийн Гишүүн байгууллагаас/  GS1  Монгол нийгэмлэгээс/ GS1 Компаний Префиксийг авдаг. GS1 Компаний Префикс нь  нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх  бүх зүйлийг тодорхойлох  дахин давтагдашгүй  дугаарыг үүсгэж дэлхий даяар   нэг сая гаруй комданиудад ашиглагдаж байна.  Монгол улсад  GS1  Монгол  нийгэмлэгээс  компаний префиксийг олгож байна.

Алхам 2: Дугаар олгох

GS1 Компаний Префиксийг авсаны дараа тэдгээрийн худалдааны эд зүйлс, /бүтээгдэхүүн үйлчилгээ/ , хууль ёсны ААН, байршил, логистикийн нэгжүүд,  компаний үндсэн үл хөдлөх хөрөнгө,  дахин ашиглагдах үл хөдлөх хөрөнгө,  үйлчилгээний харилцагч зэргийг тодорхойлох дугаарыг авна.

Эдгээр дугаар авах үйл явц нь маш энгийн. Танай байгууллагад олгосон  Компаний префикс дээр үндэслэн кодны аль төрлийг сонгохоос шалтгаалаад  дугаарын урт ямар байх талаар  GS1 Монгол нийгэмлэгийн ажилтнаас зөвлөгөө авсаны дагуу  олгогдоно.

Алхам 3: Зураасан код хэвлэх компанийг сонгох

Эхлээд юуг кодлох гэж байгаа болон хэрэв зураасан код нь дотроо тогтмол болон хөдөлгөөнт мэдээллийг агуулах эсэх зэргийг шийдэх ёстой. Тогтмол мэдээллийн жишээ нь маш энгийн ХЭЗГД-аар / худалдаана эд зүйлсийн глобал дугаараар/ тодорхойлогдоно. Хөдөлгөөнт мэдээлэл нь бүтээгдэхүүний шошгон дээр серийн дугаарыг хэвлэх шаардлагатай.

Хэрэв таньд тогтмол мэдээлэл агуулсан зураасан код шаардлагатай байгаа бол хэвлэлийн компанид их хэмжээгээр захиалах боломжтой. Бага тооны шошго болон хөдөлгөөнт мэдээлэлтэй шошго хэвлэх шаардлагатай бол хүссэнээр хэвлэх принтер болон лазер принтерийг сонгох шаардлагатай.

Зураасан кодыг стандартын дагуу зөв өнгө хэмжээгээр хэвлэх нь чанартай зураасан кодыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хариулт болох юм. Мөн GS1 Монгол нийгэмлэгээс хэвлэлийн компаний талаарх  танилцуулгыг  авах боломжтой.

Алхам 4: Сканерт уншигдах орчныг сонгох

Зураасан кодны төрөл, хэмжээ, байршил, чанар зэрэг нь хаана сканерт уншигдахаас шалтгаалах болно.

Худалдааны эд зүйлсийн сканерт уншигдах үндсэн дөрвөн орчин байдаг:

  1. Сав баглаа боодолтой бүтээгдэхүүн жижиглэн худалдааны цэг буюу  кассан дээр уншигдах
  2. Сав баглаа боодолтой бүтээгдэхүүн  ерөнхий түгээлтийн сканерт уншигдах
  3. Сав баглаа боодолтой бүтээгдэхүүн   касс болон түгээлт хоёуланд нь уншигдах
  4. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэмдгэлгээ зэрэг тусгай орчинд уншигдах

Зураасан код нь хаана сканерт уншигдахыг мэдсэнээр бүтээгдэхүүний зөв тодорхойлолтыг гаргах боломжтой. Жишээ нь:  хэрэв савлагаатай бүтээгдэхүүн нь жижиглэн худалдааны цэг болон  түгээлтийн төв хоёуланд уншигдах бол та EAN/UPC  тэмдэгтийг ашиглах ёстой. Энэ тэмдэгт нь касс-д тохирох бөгөөд том хэмжээтэй хэвлэснээр түгээлтийн сканерт тохирох боломжтой бөгөөд байршил нь автомат түгээлтийн сканерын шаардлагад нийцэж байх ёстой.

Алхам 5: Зураасан код сонгох

Зөв зураасан кодыг сонгох нь зураасан кодны хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө амжилттай хэрэгжихэд чухал нөлөө үзүүлнэ:

  • Хэрэв та  жижиглэн худалдааны цэг дээр сканерт уншигдах худаладаны эд зүйлс дээр зураасан кодыг хэрэглэх бол  EAN/UPC  кодыг сонгох ёстой. Хэрэв та хувьсах мэдээлэл болох серийн дугаар, дуусах он сар, хэмжээсүүд зэрэг мэдээлэлтэй зураасан код хэвлэх бол  GS1-128, GS1 DataBar (RSS), Холимог тэмдгэлгээ, Датаматрикс зэрэг тэмдэгтүүдийг ашиглах ёстой.
  • Хэрэв та ХЭЗГД агуулсан зураасан кодыг   бөх бат биш картон хайрцаг дээр хэвлэх бол  ITF-14 код нь таны сонголт байх боломжтой.

Зураасан кодны сонголтын талаар  GS1 Монгол нийгэмлэгийн мэргэжилтнээс зөвлөгөө авна уу.

ЗКЛХ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865