Хүнсний аюулгүй байдалд зураасан кодыг хэрэгжүүлэхийн ач холбогдол

Хүнсний аюулгүй байдалд зураасан кодыг хэрэгжүүлэхийн ач холбогдол

PDFХэвлэхИ-мэйл

Хүнс өргөн хэрэглээний бараа,  түүхий эдийн  нийлүүлэлтийн гинжин хэлхээнд GS1  стандарт нь /зураасан код/ маш их ач холбогдолтой  бөгөөд   GS1 / global standart 1/   стандартыг  дэлхийн 116 оронд нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүхий л сувагт үр дүнтэй  хэрэглэсээр байна. GS1 Монгол нийгэмлэг нь 10 дахь жилдээ системийн үйл ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлэн ажиллаж байна. GS1 системийн  зарим давуу талуудаас:

  1. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүхий л цэгт худалдааг хөнгөвчлөх
  2. Гарал үүслийг тодорхойлох дахин давтагдахгүй цор ганц кодтой байх
  3. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох ажиллагаа / traceability/
  4. Хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх
  5. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтаас эцсийн шат хүртлэх бүх үйл явцыг мөрдөж хянаж шалгах
  6. Дээрх бүх шат дамжлагад зураасан кодыг хэрэгжүүлсэнээр хүний амь нас эрүүл мэндэд аюултай, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх
  7. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг анхан шатны боловсруулалтад олгосон кодоор мөрдөн эргүүлэн татах
  8. Мал сүрэг бэлчээрт байхдаа ямар нэг эрсдэл, өвчин гарсан тохиолдолд кодоор дамжуулан  боловсруулалтад орохоос өмнө илрүүлэх /RFID/
  9. Бүтээгдэхүүний мэдээллийг өргөжүүлсэнээр хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжих.

10.  Газар тариалангийн бүтээгдэхүүний хувьд хувь хүн комданиуд өөрсдийн бүтээгдэхүүн болон төмс хүнсний ногоо малын тэжээл, бордоо зэрэг бүтээгдэхүүнд амжилттай хэрэгжүүлээд ажиллаж байна.

Зураасан кодыг олгох хэрэгжүүлэх үйл явцад ямар нэг хүнд суртал шат дамжлага байхгүй.

Манай GS1 Монгол нийгэмлэг нь олон улсын стандарт зураасан кодыг  бүх аймаг дахь  салбар танхимын зураасан код хариуцсан мэргэжилтнээр дамжуулан  мөн онлайнаар зураасан кодны бүхий л төрөл болох  Зураасан, цэгэн / datamatrix/  кодуудыг  30 мин- 24 цагийн дотор   хурдан шуурхайн найдвартай олгож  байна.   Ул мөр мөрдөн тогтоох үйл ажиллагаанд Оюу толгой компани GS1 Монгол нийгэмлэгтэй хамтран SSCC/ serial shipping container code/   кодыг  мөн RFID  систем / радио давтамжит долгионоор тодорхойлох/ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

GS1 Монгол нийгэмлэг Утас: 313411

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865