Гадаад худалдаанд оролцогчид туршлага судалж сургалтанд хамрагдав

PDFХэвлэхИ-мэйл

Гадаад худалдааг хөнгөвчлөх “Цахим нэг цонх (ЦНЦ)” системийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Танхимаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн дэмжлэгтэйгээр 2012 оны 12 сарын 1-10-ны өдрүүдэд Сенегал улсын Дакар хотноо ЦНЦ-ны “ORBUS” системтэй танилцах аялалыг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд гадаад худалдаанд оролцогч, хил, гааль дээр ажилладаг, уг системийг хэрэгжүүлэхэд бодлогын хувьд дэмжин ажиллах гол гол яам, агентлагууд болох ЗГХЭГ, ГЕГ, МХЕГ, ЭМЯ, ССАЖЯ, ГИХГ, ЗТЯ, МШХХТГ, ЭЗХЯ, Танхим зэрэг байгууллагуудын 10 гаруй төлөөлөгчид хамрагдлаа.

Тус улсын туршлага, зарим нэгэн сонирхолтой тоо баримтуудаас дурьдвал: Сенегал улсын хувьд гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн автоматжуулсан системд шилжих үйл явц 1990-иэд оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэглэгчид, бизнес эрхлэгчдээс гадна гадаад худалдаанд оролцогч нийт 9 төрийн байгууллага, банк, даатгал зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд холбогдон ашиглаж байгаа төдийгүй Франц, АНУ, Малайзи зэрэг улс, хэрэглэгчидтэй холбогдож эхлээд байна. Жишээ нь: 2010 онд уг системийг ашиглах 50 000 гаруй хүсэлт иржээ. Мөн 1 хүн 10 евро төлж сан үүсгэснээр гадаад худалдааг хөнгөвчлөх ЦНЦ-ны системийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадсан. Хууль эрх зүйн орчны хувьд электрон төлбөр тооцоо, мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиудаар зохицуулагддаг байна.

Гадаад худалдааг хөнгөвчлөх ЦНЦ-ны системийг хэрэгжүүлснээр зөвхөн хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд төдийгүй төрийн байгууллагуудын хувьд хяналт, үйлчилгээ, бүртгэлийг сайжруулах, далд эдийн засгийг ил болгох, авилга, хээл хахууль, нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэхь цаг хугацаа, зардлыг бууруулах, гаалийн татвар, хураамжийг ил тод, шударгаар төлдөг болгох, гадаад худалдаатай холбоотой тоо баримт, статистик, судалгаануудыг бодитоор гаргах зэрэг маш олон төрлийн ач холбогдолтой юм.

Мөн ГОУХАН-тэй хамтран 11 сарын 26-ны өдөр өөрийн байранд “Бизнес процесс анализыг хэрхэн хийх” талаар нэг өдрийн сургалтыг зохион байгуулсан ба тус сургалтанд гадаад худалдаанд оролцогч төрийн байгууллагуудын 40 гаруй төлөөлөгчид хамрагдан Латви, Киргизстан, Тажикстан улсаас ирсэн экспертүүдтэй харилцан туршлага солилцлоо.

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865