Бүс нутгийн хэмжээнд цаасгүй худалдаанд шилжинэ

PDFХэвлэхИ-мэйл

Жил бүр зохион байгуулагддаг Ази, номхон далайн орнуудын худалдааг хөнгөвчлөх форум Шри Ланка улсын Коломбо хотноо “Худалдаа хөнгөвчлөх, цаасгүй худалдаа, хилийн боомтуудыг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвийн дор болж өндөрлөлөө. Уг форумыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Европын эдийн засгийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас зохион байгуулж байгаа бөгөөд ази, номхон далайн 30 гаруй орны худалдаа дэмжих чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын 180 гаруй төлөөлөл оролцож бүс нутгийн хэмжээнд худалдаа, тээврийг хэрхэн хөнгөвчлөх, хилийн худалдаа түүний дотор зам тээвэр, эдийн засгийн коридоруудыг хэрхэн байгуулах, гадаад худалдааны бичиг баримт, хил, гаалийн хяналт шалгалтыг хэрхэн хялбаршуулах, ижилтгэх талаар харилцан туршлага солилцож Коломбо далайн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ удаагийн форумд Монгол улсаас ГЕГ, МХЕГ болон МҮХАҮТанхимын төлөөлөл оролцож уулзалтын хоёр дахь өдөр “Худалдаа хөнгөвчлөх/цаасгүй худалдааг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төр, хувийн хамтын ажиллагааны үүрэг, роль” сэдвээр МҮХАҮТанхимын Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан илтгэл тавьж оролцогчдод мэдээлэл өглөө.

Уулзалтанд оролцож байгаа бүх байгууллага, олон улсын экспертүүд хөгжиж байгаа орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд нийлүүлэлтийн гинжин хэлхээний үргүй зардал, хугацааг багасгах, гадаад худалдааны бичиг баримт, хяналт шалгалтын үйл ажиллагааг ижилсүүлж хялбаршуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд эхний ээлжинд цаасгүй худалдаа, хилийн худалдаа, үйлчилгээг хөнгөвчлөхийг нийт оролцогчдод уриаллаа.

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865