Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар, Алтанбулаг хилийн боомт дээр ажиллаад ирлээ

PDFХэвлэхИ-мэйл

2012-оны 10 дугаар сарын 29-оос 11 дүгээр сарын 4-ний хооронд Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар, Алтанбулаг хилийн боомтууд дээр АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилга төслийн экспорт, импортын бараанд бүрдүүлэлт хийх цаг хугацааг тооцох судалгааны ажлаар ажиллаад ирлээ.

Судалгаанд МҮХАҮТанхим, ГЕГ, Хилийн гаалийн ерөнхий газрын байцаагч, МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хилийн цэргийнхэн, гаалийн зууч байгууллагууд, газар хороодын байцаагч нар оролцсон боомтдоо төдийгүй монгол улсдаа анх удаа болсон томоохон судалгаанд боллоо.

Тус ажлын хэсгийг Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын орлогч дарга С.Норжинсүрэн ахалж, 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Сүхбаатар боомтын төмөр замаар дээр хоёр төрлийн судалгаа, Алтанбулаг хилийн боомтууд дээр импортын бүрдүүлэлтийн 60 асуулгатай нэг судалгаа, хилээр орох, гарах цэг дээр дөрвөн төрлийн доорх судалгааг хийж явууллаа. Сэлэнгэ аймгийн боомтууд дээр хийсэн 7 судалгаа

  1. AL1M-Алтанбулаг хилийн боомтын Импортын Ачаа бүрдүүлэлтийн судалгаа /Тээврийн бичиг баримт гаальд бүртгүүлэхээс эхлээд терминалын хаалгаар бүрдүүлсэн ачааг гаргах хүртэлх цаг хугацааг хэмжинэ/

  2. AL101-Алтанбулаг хилийн боомтын гарах чиглэлийн ачааны автомашины орох цэгт хийх судалгаа.

  3. AL102- Алтанбулаг хилийн боомтын гарах чиглэлийн ачааны автомашины гарах цэгт хийх судалгаа.

  4. AL1N1- Алтанбулаг хилийн боомтын орох чиглэлийн ачааны автомашины орох цэгт хийх судалгаа. /ОХУ-ын хилээс гарч Монгол улсын Алтанбулаг боомтын хяналтын бүсэд орж ирсэн орох чиглэлийн ачааны машины боомтоос гарах хүртэл зарцуулсан цагийг хэмжиж тодорхойлно. /

  5. AL1N2- Алтанбулаг хилийн боомтын орох чиглэлийн ачааны автомашины гарах цэгт хийх судалгаа.

  6. AL1N1-ОХУ-аас төмөр замаар хил нэвтрэх – Орох урсгалын боомтын орох хаалган дээрх судалгаа

  7. AL1N1-ОХУ-аас төмөр замаар хил нэвтрэх – Орох урсгалын боомтын гарах хаалган дээрх судалгаа

altalt

Тус боомтоор ердийн өдөр ачааны 150 гаруй, суудлын 200 ачаалалтай үед 500 орчим машин орж гардаг юм байна. Хил, гааль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа цомхон, нэг дороо замбраатай учир нүдэн дээр ил тод, түргэн шуурхай байлаа. Монгол улсаас үхэр, адууны ястай, ясгүй мах, гэр, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн экспортлож, Оросын талаас хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, химийн бодис, пиво, тамхи, гоо сайхны бараа зэргийг импортлож байна. Мөн битүүмжилсэн чингэлэг бүхий ТИР-ээр транзит барааг гүний гаалийн хяналтад явуулж байна.

Одоогийн байдлаар энэ судалгааг Улаанбаатар хотын гааль, Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг боомтууд дээр хийж материалуудыг авч нэгтгэж цэгцлэх буюу ГЕГ-ын Сургалтын төв дээр ГЕГ болон МХЕГ-ын ажилтнуудаас бүрдсэн дүн шинжилгээ хийх баг ажилдаа ороод байна. Төслийн баг судалгааны үр дүнг судалгаа хийгдэж буй есөн боомт дээр хийж дууссаны дараа Засгийн газарт 11 дүгээр сард нэгтгэгдэн үр дүнгээ танилцуулна.

Бидний хийж явуулж байгаа судалгааны эцсийн зорилго, үр дүн нь экспорт, импортын мэдүүлэг өгөхөөс эхлээд энэхүү үйл явцад аль шатанд нь хэдий хэрийн хугацаа гарч, зарцуулж байгааг гаргах юм. Мөн энэхүү гадаад худалдааг хөнгөвчлөх ажлыг сайжруулахтай тал дээр хийж буй “Time Release Study" буюу бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын хилээр нэвтрүүлэхэд зарцуулагдаж буй нийт хугацааг тодорхойлох судалгаар Дэлхийн Банкны “Doing Business” 2014 оны тайланд Монгол Улсын гадаад худалдааны ерөнхий үзүүлэлтийн байрыг ахиулахад нөлөөлөх болно.

ХУДАЛДАА, ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865