ДГБ болон GS1-ийн хамтын ажиллагааны гэрээгээр хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх ажиллагаа хүчээ нэмэв

PDFХэвлэхИ-мэйл

GS1 болон ДГБ/Дэлхийн Гаалийн байгууллага / нь 2012 оны 9-р сард  хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хуурамч бараа бүтээгдэхүүн, далайн дээрмийн эсрэг тэмцэх  шилдэг арга замыг судлах хэрэгжүүлэх зорилт тавилаа.

ДГБ болон GS1 нь бүх гаалиудтай холбоотой асуудлаар  хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хуурамч болон дээрэмдсэн бүтээгдэхүүний хууль бус худалдааг шийдвэрлэх нь олон улсын хүчин чармайлтын нэг хэсэг бөгөөд  ДГБ-ын зааварчилгаа болон GS1-ийн тодорхойлогч стандартуудыг хөшүүрэг болгон ашиглахыг өргөжүүлэхээр харилцан зөвшөөрөв.

2010 онд ДГБ нь  Гааль болон өмчлөгчийн хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх, хуурамч болон дээрмийн бүтээгдэхүүнтэй тэмцэх гаалийн албаны хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэдээллийн түгээлтийг дэмжих “Interface Public-Members (IPM)” зааварчилгааг боловсруулсан.

GS1 стандартууд нь 21р зууны олон улсын худалдааны орчинд гааль бизнест чухал ач холбогдолтой нэмэгдүүлсэн хамгаалалт, багасгасан үнийг удирдах бүтээгдэхүүнийг цор ганц дахин давтагдашгүйгээр тодорхойлох  боломж олгодог.

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия хэлэхдээ: хуурамч бараа бүтээгдэхүүний  худалдаан дахь өсөн нэмэгдэж буй асуудалд  ДГБ болон Гишүүд нь GS1  болон бусад холбоотой байгууллагуудтай хамтран ажиллаж  дэлхий нийтийн хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын тулд тэмцэх болно гэв.

Мөн тэрээр  GS1 байгууллагатай хийсэн энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь зөвхөн  IPM –ыг өргөжүүлэхийн тулд биш гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  мөн хувийн хэвшлийн түншүүдэд хуурамч болон дээрмийн бараа бүтээгдэхүүний эсрэг ашигт байдлын баталгаа болно гэлээ.

GS1 байгууллагын ерөнхийлөгч CEO Мигел Лопера: нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх  GS1 Системийн стандартууд мөн бидний арвин их туршлага нь Гаалийн агентлагуудыг сайжруулах, хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлэх хучин чадлыг нэмэгдүүлэхэд тусалж чадна. Мөн  GS1 зураасан кодыг хөшүүрэг болгосноор бүх брэнд эзэмшигчид нь  тансаг хэрэглээний бүтээгдэхүүн төдийгүй өргөн хэрэглээний болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнд гаальтай хамтран ажиллаж тэдгээрийн брэнд болон  хэрэглэгч, өвчтөнүүдээ хамгаалах боломжтой болж байна гэв.

ДГБ болон GS1-ийн хамтын ажиллагааны гэрээгээр дараах ажлуудыг хийх зорилт тавилаа:

  • Хамтарсан төсөл нь хүчин чадлаа нэгтгэж гааль болон бусад хууль сахиулах байгууллага, агентлагууд нь хуурамч болон дээрмийн бүтээгдэхүүний эсрэг тэмцэлд GS1ийн глобал тодорхойлолт  болон мөрдөлтийн стандартыг ашиглах, хялбарчлах,  дэмжих арга замуудыг тодорхойлох.
  • Гар утасны тоног төхөрөмжийг ашиглан хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлэх боломжтой GS1-ийн тодорхойлох дугаар дээр суурилсан шинэ IPM үйл ажиллагааг хөгжүүлэх, загварыг хэрэгжүүлэх.
  • Боломжтой хуурамч бүтээгдэхүүнийг тодруулахад туслах зорилгоор гар утасны тоног төхөөрөмжөөр дамжуулан кодлогдсон мэдээллийг татаж авахад гааль болон хууль сахиулах байгууллага нь GS1 тодорхойлогч стандартуудыг ашиглан ДГБ-ын гишүүдтэй хамтран хоёр жилийн туршилтын үйл ажиллагаа явуулах.

2007 оны 11р сард хоёр байгууллагын  хооронд Харилцан Ойлголцлын санамж бичиг зурсаны дагуу GS1 болон ДГБ нь урт удаан хугацааны харилцаа холбоотой бөгөөд Гаальтай холбоотой хэд хэдэн асуудал дээр үр дүнтэй хамтран ажилласан.

mozone.gs1.org

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865