Жижиглэн худалдаанд шинэ технологийг хэрхэн илүү сайн ашиглах вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Хэрэглэгчид юу хүсдэг вэ?

Одоогоор технологийн хандлагууд нь ухаалаг хэрэглэгчдийн гарт бүрэн орсон байна. Жижиглэн худалдаачид нь хэрэглэгчдээ илүү сайн ойлгох, зөв бүтээгдэхүүнийг зөв сувгаар, зөв цагт, зөв үнээр, зөв газарт нь түгээх арга замуудыг хайсаар байна. Хэрэглэгчид ч мөн хаана худалдан авалт хийж байгаагаас хамаарахгүй ижил түвшний үйлчилгээг авахыг хүсдэг. Жижиглэн худалдаачид нь ирээдүйн өсөлтөө жолоодох, илүү олон хэрэглэгчийг авч үлдэх, татах, болон үйл явцын оновчтой шийдвэр гаргахад шинэ технологийг хөшүүрэг болгоход онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

1. Хэрэглэгчдийг дэлгүүртээ хэрхэн татах вэ?

- “SoLoMo” буюу Олон нийт, Орон нутаг, Мобайл нь хэрэглэгчдийг нэмэх арга зам юм. Таны хэрэглэгч Фейсбүүк, Твиттер, Пинтерест  зэрэг олон нийтийн  мэдээллийн хэрэгсэл ашигладаг эсэхийг мэдэх шаардлагатай.

- Хэрэглэгчиддээ урамшуулал олгох, дэлгүүрт байх хугацаандаа хэрэглэгчдэд мобайл технологийн холболтоор хангах :

Дэлгүүрийн бүртгэл, бэлэн байдалд байх дэлгүүрийн ажилчид нь бүтээгдэхүүний мэдээлэл, сурталчилгаагаар  хангаж байдаг.

-  Хурдан энгийн байдал дахь хөшүүрэг нь ухаалаг гар утас бөгөөд мобайл төлбөрүүүд, богино зайн харилцаа холбоог ашиглах, нэгдмэл найдвартай мобайл түрийвч, урамшуулалууд, хямдарлууд зэрэг юм.

Хэрэглэгчдээ мэдээлэлтэй байлгахыг үргэлжлүүлэх.

2. Хэрэглэгчдийн туршлагыг хэрхэн ялгаж - Үнэлэх вэ?

- Хэрэглэгчийн худалдан авалт хийх туршлагыг сайжруулахын тулд боловсон хүчний чиг хандлага /хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх/  ажилчдын багаж хэрэгсэл, / Мобайл сканнер/, хэсэг бүр дээр нарийн анхаарах, онлайнын нэгтгэл,  мобайл болон хэрэгсэл дэх  туршлагууд  гэх мэт.

- Дэлгүүр дэх чадвар нь – Эелдэг ажилчид, ойлгоход хялбар хэрэглэгчийн үйлчилгээ, бүтээгдэхүүний мэдлэгтэй байх болон сэтгэл ханамжтай хэрэглэгчийг бий болгохын тулд хэрэглэгчийн бүх сувгаар баталгаатай өөрчлөлтийн бодлогыг хийх. Ажилчдаа ажлаа сайн хийх багаж хэрэгсэлээр хангах.  Ж нь Мобайл сканнер дээр суурилсан таблет гэх мэт.

Худалдан авах туршлагыг үнэлж цэгнэх нь өрсөлдөгчөө ялах хамгийн шилдэг аргуудын нэг юм!

3. Хэрэглэгчидтэй хэрхэн харилцаа тогтоох вэ ?

- Хэрэглэгчдээ мэдэхийн тулд тэдэнтэй холбоо тогтоох дээр анхаарах хэрэгтэй.  Олон нийтийн хэрэгсэл  нь хэрэгжиж  байгаа олон талт харилцаа холбоог байгуулах гол түлхүүр юм (Facebook, Twitter, Pinterest, Instagram)

- Онлайн холболт нь –хэн зочилж байгааг, хэн , юуг хэзээ худалдаж авч байгааг мэдэх боломжтой.

- Том мэдээллийн бааз – энэ мэдээллийг ашигласнаар хэрэглэгчдийн худалдан авалтыг сайн ойлгодог. Хэрэглэгчдийн худалдан авалтын мэдээллийг дэлгүүрт тооцоон дээр, вэбд болон каталогт цуглуулдаг.

Сегментчлэх компанит ажлыг ашиглан, хэрэглэгчдийг харьцуулах, танай  брэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх сайн ойлголтыг олж авах.

Жижиглэн худалдаачид нь хэрэглэгч рүү хандах бодит хүчний өөрчлөлтөд хайхрамжгүй хандах ёсгүй.

Хэрэглэгчидтэйгээ холбогдох илүү сайн боломжуудыг алдаж болохгүй бөгөөд шинэ технологиор маркетингийн стратегаа   өсгөснөөр та бүхэн маш их үр дүнг харах болно.

Эрүүл ухаалаг сэтгэлгээтэй жижиглэн худалдаачин нь шинэ технологийн эрэл хайгуул хийж өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн, зах зээлийн хурдтай өөрчлөлтийн нэн тэргүүнд тэдгээрийг тавьдаг.

Эх сурвалж : Total Retail

Бэлтгэсэн: ЖХЭЗ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865