3PL буюу Гуравдагч талын логистикийн тодорхойлолт?

PDFХэвлэхИ-мэйл

3PL нь өөрсдийн менежментийн асуудлаа шийдэхэд гадны эх үүсвэрийг татах /аутсортинг/-аас үүдэлтэй, энэ нь байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаар үйлчлэхийн тулд гадны эх үүсвэрийг эрчимтэй ашигладаг гэсэн үг юм.

1. Bill of Lading/Тээврийн баримтын/-ын гүйцэтгэх үүрэг

B/L нь тухайн агуулахын хувьд гол түлхүүр гэж тодорхойлдог. Энэ нь эзэмшигчдэд бараа, бүтээгдэхүүн хүлээж авах эсвэл дамжуулах ба нийлүүлэх боломжийг олгодог.

B/L-ын үндсэн 3 үүрэг:

  1. B/L нь ачигдсан барааг хүлээн авсан тухай баримт юм. B/L нь тухайн ачигдаж байгаа барааг илэрхийлэх /тоо хэмжээ, марклалт, ачих нөхцөл/ гол нотолгоо болдог. Энэ нь тээвэрлэгчийн хувьд ачиж байгаа барааны тоо хэмжээ эсвэл тээвэрлэх нөхцөл шаардлагатай холбоотой маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэсэн үг юм. Хэрвээ Hague-Visby журманд хамаарч байгаа бол тээвэрлэгч усан онгоцонд байгаа барааг карго руу шилжүүлэн ачсаны дараа бараа нийлүүлэгч тал нь тээвэрлэгчээс ачигдсан барааны B/L-г шаардах эрхтэй.

  2. Гэрээн дээр тусгагдсан нотолгоо. B/L нь бараа нийлүүлэгч тал болон тээвэрлэгч хоёрын хоорондын гэрээний нөхцөл, шаардлагад нотолгоо болдог ч зөвхөн тээвэрлэгч болон тухайн B/L-г эзэмшигч /бараа хүлээн авагч тал/ талтай холбоотой гэрээний нөхцөлд нотолгоо болдог.

  3. Бичиг баримтан дээрх нэр томъёо. B/L-ын “худалдааны зүйл” гэдэг нь нэг талаас нөгөө тал руу B/L-ээр баталгаажуулан дамжуулж байгаа барааг нэрлэнэ. B/L-ын хамгийн гол утга учир нь худалдаачин аливаа барааг худалдаж авах, зарж борлуулах эсвэл транзит ачаа байсан ч тухайн бараа бүтээгдэхүүний жинхэнэ эзэмшигч нь авдаггүй.

2. Оргиналь B/L

B/L-г маш олон зуун жил хэрэглэсээр байгаа бөгөөд нэгээс олон оргиналь B/L байж болдог. Бүх оргиналь B/L-г бараа буулгах боомтоос илгээдэг учраас хамгийн сүүлчийн нэг хувь нь бараа хүлээн авагч талд очдог.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865