Жижиглэн худалдааны сэтгэл засал

PDFХэвлэхИ-мэйл

Хэдийгээр инфляци нэмэгдэж, хүний нөөцийн гачигдалтай байдал жижиглэнгийн худалдааны салбарын нөөц боломжийг заналхийлж байгаа боловч огцом өсөн нэмэгдэж байгаа тус улсын уул уурхайн салбарын улмаас Монгол улсын жижиглэнгийн худалдааны салбар өөрчлөгдөх байх гэсэн хүлээлт илэрхий болж байх шиг байна.

6-р сарын дундуур Монгол улс анх удаа Эй-Ти Киэрнэй Дэлхийн Жижиглэн Худалдааны Хөгжлийн Индекс (AT Kearney Global Retail Development Index)-д гарч ирж, шинээр гарч ирж буй дэлхийн шилдэг 30 жижиглэнгийн худалдааны зах зээлийн судалгаанд найдвартай гэгдэх 9-р байрыг эзэлсэн байна.

Энэ чиглэлээр томоохонд тооцогддог Малайз (11 дүгээр) болон Туркийг (13 дугаар) ардаа орхисон Монголын талаар Эй-Ти “Чинээлэг үйлчлэгчид болон улс төрийн тогтвортой орчинг хайж байдаг жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн хувьд Монголын өсөлтийн онцгой нөөц болон ардчилал нь боломж олгож байна.” гэсэн байна. Олон улсын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага “[Монгол мэтийн] хэд хэдэн үнэт чулуу нь хурдацтай өсөж буй зах зээлүүдэд анхдагч байж, баялгийн төвлөрлийг онилж байдаг жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд таатай байна.” гэв.

Дэлхийн Банкны тооцооллын хувьд 2012 оны эхний улиралд бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар 51%-иар, 2011 оны 4-р улиралд 70.5%-иар өргөжин тэлснийг харуулсан хүчтэй үзүүлэлт юм.

2.8 саяаар тоологдох харьцангуй жижиг хүн амтай, 2011 онд нэг хүнд ногдох ДНБ 2470 ам.долларт хүрсэн боловч сүүлийн жилүүдэд тус улсын нийслэл Улаанбаатар хотод Луй Вуйтон (Louis Vuitton), Хюго Босс (Hugo Boss), Картиер (Cartier), Л’Окситэйн (L’Occitane), Данхил (Dunhill) зэрэг жижиглэн худалдааны тансаг зэрэглэлийн томоохон тоглогч нар дэлгүүрээ нээж байгааг харлаа.

Дараагийн арван жилд ДНБ хоёр дахин өсөх тооцоотой байгаа ба тус улс агуу том нүүрс болон зэсийн олборлолтын үйл ажиллагаанаас эдийн засгийн үр шимээ хүртээд эхлэхийн цагт арилжаа/худалдаа ирэх жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хөрөнгө чинээтэй дундаж анги бий болохын хэрээр хот руу чиглэсэн их нүүдлийн улмаас тус улсын нүүдэлчин уламжлал уусан алга болохыг үзэж, мөн нийслэл хотын хүн ам 2020 он гэхэд өнөөгийн 1 саяаасаа хол давж 1.4 саяд хүрч магадгүй байна.

Номин Холдингийн ажиллуулдаг Улсын Их Дэлгүүр таван давхартаа А зэрэглэлийн 27,755 хавтгай дөрвөлжин км арилжааны талбайг санал болгож байна. Хамгийн орчин үеийн бөгөөд нэр хүндтэй худалдааны талбайг Сентрал Таур (Central Tower) гэх бөгөөд энд Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын гол гол брэндүүд байрласан байдаг. Тус хотын хамгийн том худалдааны талбай бол Улаанбаатар хэмээх тансаг дэлгүүр ба 2010 онд 30,000 хавтгай дөрвөлжин метр бүхий талбай нээгдсэн. Энд Ралф Лаурен (Ralph Lauren), Гүччи (Gucci), Долче энд Габбана (Dolce & Gabbana), Шанель (Chanel), Жиоржио энд Армани (Giorgio Armani) байрласан байдаг.

2013 онд нээхээр төлөвлөсөн, нийслэл хотын төвд байрлах оффис, худалдаа, амралт зугаа цэнгээн, зочид буудлын цогцолбор мөн Бурберри (Burberry) зэрэг хэд хэдэн тэргүүлэх брендүүдийг дэлгэн харуулахаас гадна 34 давхар, таван одтой Шангри-Ла (Shangri-la) зочид буудал, олон давхар кино театрыг мөн үзүүлнэ.

Гэхдээ худалдаа арилжааны тосгоныг хамруулсан, тус улсын хамгийн том дэлгүүр/худадааны төвүүд болохоор төлөвлөсөн хэд хэдэн бүтээлч барилга барих газруудын төлөвлөгөө бас байна. Улаанбаатар болон ЧингисХаан Олон улсын нисэх онгоцны буудал хоёрын яг голд “Нүхтийн Тосгон”-д баригдах барилгыг 2013 оны 6-р сард дуусгах төлөвтөй байгаа ба арилжаа/худалдаа, хоол унд, амралт зугаа цэнгээн, оффисын талбайтай байх болно. Одоогийн байдлаар уг барилгын 30 орчим хувь нь баригдаж дуусаад байгаа ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 7-8 сая ам.лолларт хүрчээ.

Үүний зэрэгцээ, үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон салбар бүхий конгломерат болох Монголын Өсөлтийн Групын (MGG) 7-р сард хийсэн мэдээллээр бол хүний хөл хамгийн их холхисон, жижиглэн худалдаа нэмэгдэж буй гудамжийг эрэлхийлж байдаг олон салбар бүхий бизнес эрхлэгчдийн хувьд, хотын А зэрэглэлд нэг метр кв талбайн түрээсийн үнэ 50% хүртэл нэмэгдсэн байна. Ялангуяа банк, сүлжээ ресторанууд, үүрэн холбооны утасны компаниудыг хамарсан зах зээлийн хувьд материаллаг өсөлт ажиглагдсан хэмээн тус компани мэдэгджээ.

“Сүүлийн үед Монгол улсыг радарандаа тэмдэглэн авсан олон улсын брэндүүд бидэнд хүсэлт тавих боллоо. Цаг хугацаа өнгөрөхийн сацуу эдгээр олон улсын брэндүүдэд худалдаа/арилжааны талбай хэрэгтэй болох нь зүгээр л жам ёсны хэрэг юм.” хэмээн MGG бичжээ.

Ирээдүйн жижиглэн худалдааны салбарыг хязгаарлаж болзошгүй хүчин зүйл бол өсөн нэмэгдэж байгаа үнэ болон хэрэглэгчдийн итгэл бөгөөд эдийн засгийг халааж буй инфляци, ялангуяа 2008 онд үзсэн 34%-ийн инфляци дахин давтагдах аюулын талаар олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулан сануулж байна. 4-р сард инфляци 16%-д хүрснийг Дэлхийн Банк мэдэгдсэн нь Монгол Банкны инфляцийг 10%-д барих зорилтоос хамаагүй илүү байна.

6-р сард Дэлхийн Банкны нийтэлсэн, эдийн засгийн улирал тутмын мэдээлэлд “Монголын бодлого боловсруулагчид макро эдийн засгийн няхуур байр суурийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд энэ нь банкны салбарт үүссэн эмзэг байдлыг хязгаарлаж, засгийн газрын зарлагын өсөлтийг зогсоож, төсвөөс давсан санхүүжилтийн үйл ажиллагаануудыг бууруулж, Монгол улсын хөгжлийн банкны зээлжүүлэлт Төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд байгааг хянахад хүргэнэ.”

Хүн амын ойролцоогоор 40%-ийнх нь амьжиргааг хөдөө аж ахуй хангасан хэвээр байгаа үед, хүн ам сийрэг суурьшдаг газар нутагт чанартай боловсрол тэр бүр хүрч чадахгүй байгаа үед хүний нөөцийн асуудал бол жижиглэн худалдааны өсөлтийг хязгаарлаж болох бас нэгэн хэсэг болж байна.

Монгол улсын жижиглэн худалдааны салбар урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдэхийн зэрэгцээ, уг салбарыг эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгож, сургалт боловсролыг сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлэх нь жижиглэн худалдаа өргөжин тэлэхийг дэмжихэд хэрэгтэй зүйл болно.

Эх сурвалж: Oxford business group сэтгүүлээс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865