Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн хурал боллоо

PDFХэвлэхИ-мэйл

http://www.mongolchamber.mn/images/stories/barcode/images_20120928_09.jpg

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн ээлжит хуралд ЭЗХЯ, НМХГ,  НЗАА-ны үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Наран трейд ХХК, Эвридей Интернэшнл ХХК, Тэнгэр групп, Эм Си Эс электрогикс ХХК, Хадат эх ХХК, Номин холдинг ХХК, “Тэх” худалдааны төв, Сонгино Хангай ХХК, Эм Си Эс дистрибюшн зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Мөн Улсын их хурлын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзаж  салбарын өмнө тулгамдсан асуудал,  өөрчлөлт шинэчлэлт,  стандарт, дүрэм журмын талаар ярилцаж, санал солилцон нэн тэргүүн шийдвэрлэх шаардлагатай асуудал болох хүний нөөцийн бодлого, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, тээвэрлэлт, түгээлт, логистикийн зардлыг бууруулах, тэдгээрийг оновчтой зохион байгуулах, импортлогч, жижиглэн худалдаачдын хувьд ачилт тус бүрээс дээж авч шинжлэх МХЕГ-ын хүнд суртал зэрэг асуудлуудыг шийдвэрлэх гарцыг гаргаж холбогдох газруудад хүргүүлэх, жижиглэн худалдааны салбарын статистик мэдээлэл, судалгааг байнга авч байхаар боллоо.

Хурлаар  салбарын тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай богино хугацааны болон урт хугацааны арга хэмжээнүүдийн төлөвлөгөө, төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865