Худалдаа, Тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн ээлжит хурал болж, УИХын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзалт хийлээ

Худалдаа, Тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн ээлжит хурал болж, УИХын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзалт хийлээ

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа, Тээврийг хөнгөвчлөх зөвлөл ээлжит хурлаа хийж, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй салбарын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

Зөвлөлийн гишүүд юуны түрүүнд Тээвэр, логистикийн салбарын зорилго, ач холбогдлыг ойлгох ойлгоц олон нийт болон төрийн албан тушаалтнуудад тун муу байгаа нь аливаа ажил хэрэг явуулах, хамтын ажиллагааг өрнүүлэхэд саад бэрхшээл болж буйг илэрхийлж байв.

Салбарын хувьд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь ачаа эргэлтийн хамгийн гол төв болох төмөр замын хүчин чадал дутмаг, вагоны хүрэлцээ муу, үнэ тарифын тогтвортой бус байдал зэрэг нь ачаа илгээгч, тээвэрлэгч, тээвэр зуучийнхны хувьд цаг хугацаа алдах, нэмэлт төлбөрт орох, цаашлаад харилцагч байгууллагуудынхаа итгэлийг алдахад хүргэж байна. Тиймээс төмөр замын салбарын монополь байдлыг багасгах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна.

Бичиг баримтын хувьд хамгийн их асуудал гардаг байгууллага МХЕГ бөгөөд бичиг баримт онлайн хэлбэрт шилжээгүй, цаасаар авахаас гадна эх хувийг шаарддаг бөгөөд бичиг баримтыг эх хувиар нэг цэгээс нөгөө цэг рүү илгээх, буцаан авч дараагийн газарт илгээх зэргээр маш их цаг хугацаа алдах, ачаа барааг хүлээлгэх асуудлууд гардаг байна.

Түүнчлэн салбарын хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй, Улаанбаатар хот болон гол хилийн боомтууд дээр логистик төв, хуурай боомтууд байхгүй байгаа нь логистикийн салбарын хөгжлийг хойшлуулж байна.

Дээрхи асуудлуудаас гадна салбарт чухал нөлөө үзүүлэхүйц олон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд салбарын нэгдсэн санал бэлтгэж холбогдох салбарын сайдад хүргүүлэх, бодитой ажил хэрэг болгохоор хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Зураасан код, Логистикийн хэлтэс

Харилцах ажилтан: Б.Гэрэлтуяа (Ахлах мэргэжилтэн)
Утас: 976-11-313411, 91978585
Факс: 976-11-324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865