Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн зөвлөлийн хурал болно

Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн зөвлөлийн хурал болно

PDFХэвлэхИ-мэйл

Тус Танхимын дэргэдэх Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн зөвлөлийн ээлжит хурал 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 10 цагт МҮХАҮТанхимын байрны 2-р давхарын 203 тоот уулзалтын өрөөнд болох гэж байгаа тул гишүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Энэ удаагийн уулзалтаар дараах асуудлуудын хүрээнд хэлэлцэх болно. Үүнд:

  • Зөвлөл болон Танхимын зүгээс авч хэрэгжүүлсэн болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

  • 2012 онд 4 дахь удаагаа зохион байгуулагдах Худалдааны салбарын оны шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээний талаар

  • Шинэ засгийн газар холбогдох яам, агентлагуудад худалдаа, үйлчилгээний салбар болоод зөвлөлийн зүгээс хүргүүлэх санал, хүсэлт гэх мэт.

Энэ үеэр буюу 11 цагт тус Танхимын дарга С.Дэмбэрэл улсын их хурлын гишүүний хувьд та бүхэнтэй уулзаж бизнесийн орчны талаар ярилцаж гишүүдийн санал, хүсэлтийг сонсох болно.

Жич: Та дараах утас, хаягаар холбогдож урьдчилан бүртгүүлнэ үү.
Зөвлөлийн нарийн бичиг Ш.Цэвэлсайхан
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас: 313411, 99019141

Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Зөвлөлийн уулзалтын хөтөлбөр

2012 оны 09 сарын 28-ны өдрийн 10 цагт Танхимын 203 тоот уулзалтын өрөөнд болно.

Хэлэлцэх асуудлууд:

10:00-10:30

  • Зөвлөл болоод Танхимын зүгээс авч хэрэгжүүлсэн болоод цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай

  • 2012 онд 4 дахь удаагаа зохион байгуулагдах Худалдааны салбарын оны шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээний талаар

10:30-11:00

  • Шинэ засгийн газар болон холбогдох яам, агентлагуудад худалдаа, үйлчилгээний салбар болоод зөвлөлийн зүгээс хүргүүлэх санал, хүсэлт гэх мэт /уулзалтанд ирэхдээ өөрийн байгууллагын албан бланк дээр эсвэл бичгээр тодорхой саналууд байвал ирүүлж болно/

11:00-11:30

  • Тус Танхимын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй хийх уулзалт

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865