БНСУ-ын Пусан хотын ХАҮТанхимын төлөөлөгчид МҮХАҮТанхимын гишүүдтэй уулзлаа

PDFХэвлэхИ-мэйл

Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 20 гаруй бизнес эрхлэгчид Монгол Улсад айлчлахынхаа хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүдтэй уулзлаа.

МҮХАҮТанхимын орлогч дарга М.Оюунчимэг уулзалтыг нээн үг хэлж хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид бизнес түншлэлийн харилцааг хөгжүүлэх, ажил хэрэг болгох талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн БНСУ-ын Пусан хотын ХАҮТанхимын төлөөлөгч ноён  Ким Сэүнг Хи ирсэн зочдыг танилцуулан богинохон хугацаанд халуун дотно хүлээн авсанд талархаад хоёр талын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжих, туршлага солилцох боломжтой байгааг  үгийнхээ төгсгөлд онцлов.

Солонгосын талаас зочид буудал,  аялал жуучлал, барилга угсралт, мэдээллийн технологи, цахилгаан бараа, бөөний болон жижиглэнгийн худалдаа, гурилын үйлдвэр, хөгжмийн зэмсэг /караоке/, банк санхүү, аудит, хэвлэх үйлдвэр, эмийн үйлдвэр, супермаркет, вааран эдлэлийн үйлдвэр, тээвэр зуучлал, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүрэлцэн ирсэн бол монголын талаас “Грийн катеринг” ХХК, “Петровис” ХХК, “Ландбридж” ХХК, Чоно групп, Голомт банк, “Эм Жи Эл Интернэшнл” ХХК, “UPS” ХХК, “MPS” ХХК, “Мөнгөн цалгиа” ХХК, “Бодь Хаус” ХХК, “Монолаб” ХХК, “Гурван булаг Бид” ХХК, “Алаг адуут” ХХК, Танил Групп, “Бат Трэйд Си” ХХК, “Талст” ХХК, “PLHces” ХХК, “Баялаг” ХХК, “Modern Classic” ХХК, “Best East” ХХК, “LET Forex NBFI” ХХК, “Арвижин Үржихүй” ХХК, “Шинэ Монгол Эрдэс” ХХК-ын 30 гаруй бизэес эрхдэгчид оролцлоо.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865