БНСУ-ын Пусан хотын ХАҮТанхимын бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтанд Та бүхнийг урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

Бүгд Найрамдах Солонгос Улсын /БНСУ/ Пусан хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 20 гаруй бизнес эрхлэгчид энэ оны 8 дугаар сарын 29-31-ний хооронд манай улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөөд байна. Хоёр танхимын бизнес эрхлэгчдийн нөхөрсөг уулзалтыг 8 дугаар сарын 31-ны өдрийн 14.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхим /507 тоот/-д зохион байгуулна.

Зочид буудал,  аялал жуучлал, барилга угсралт, мэдээллийн технологи, цахилгаан бараа, бөөний болон жижиглэнгийн худалдаа, гурилын үйлдвэр, хөгжмийн зэмсэг /караоке/, банк санхүү, аудит, хэвлэх үйлдвэр, эмийн үйлдвэр, супермаркет, вааран эдлэлийн үйлдвэр, тээвэр зуучлал, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүрэлцэн ирж Монголын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул бизнес эрхлэгч Та бүхэн энэхүү боломжийг ашиглан хамтын ажиллагаагаа өргөжүүлж уг арга хэмжээнд идэвхитэй оролцохыг урьж байна.

Уулзалтанд оролцох гишүүн байгууллага, аж ахуй нэгжүүд бүртгэлийн хуудсаа 2012 оны 8-р сарын 20-ны дотор ирүүлнэ үү.

http://www.epcci.or.kr

Жич: БНСУ-ын Пусан хотын ХАҮТанхимын төлөөлөгчдийн жагсаалт болон бүртгэлийн хуудсыг хавсаргав.


Зураасан Код, Логистикийн Хэлтэс
Утас:
11-313411, 99019141, 88008290
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ,
             Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865