“Логистик ба Нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сургалт амжилттай болж өндөрлөлөө

“Логистик ба Нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сургалт амжилттай болж өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтээс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын (CAREC) тээвэр, зуучуудын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран (CFCFA) Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент” сэдэвт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар үйлдвэрлэл, худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж юу болох, түүний тасралтгүй оновчтой үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, логистикийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, дистрибютер, захиалга, нөөцийн менежмент, мэдээллээ хэрхэн солилцох зэрэг логистикийн бүхий л процессыг бодит жишээ, олон улсын туршлага дээр үндэслэн заасан бөгөөд нийт 60 гаруй байгууллагын 95 ажилтан хамрагдлаа.

Сургалтын үндсэн багшаар олон улсын тээвэрлэлт, логистикийн эксперт багш Andy Szeажилласан ба тэрээр АНУ-ын Чикагогийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер зэрэг хамгаалсан бөгөөд гуравдагч логистикийн үйлчилгээ үзүүлэгч Clipper групт судалгаа, шинжилгээ хариуцсан захирлаас эхлэн группын ерөнхийлөгч хүртэл олон жил ажилласан ажлын арвин туршлагатай олон улсын эксперт юм.

Мөн үйлдвэрлэл, гадаад худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээ, логистик, түүний бүтэц агуулга болон тээвэрлэлтээс гадна сүүлийн үед шинээр гарч ирж буй “ Cold chain logistics” болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйл ажиллагааг амжилттай явуулах “Smart way”арга зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн ЗКЛХ-ийн дарга Ш.Цэвэлсайхан зураасан код буюу бар код нь байгууллагын нийлүүлэлтийн хэлхээ, логистик үйл ажиллагаа болон тээвэрлэлтэнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг талаар илтгэл тавьж мэдээлэл хүргэв.

Дээрхи сургалтанд оролцогчид сургалтын талаар сэтгэгдэл өндөр байсан ба сургагч багш болон зохион байгуулагчдад талархаж илэрхийлж байлаа.

Энэ чиглэлийн сургалтууд явуулах хэрэгцээ шаардлага маш их байгаа нь сургалтын мэдээлэл цацагдсанаас эхлэн мэдэгдэж байсан бөгөөд сургалтыг илүү чанартай болгох, анги танхимын хүрэлцээгүй байдалтай холбоотойгоор маш олон байгууллагын сургалтанд хамрагдах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байлаа. Тиймээс дээрхи чиглэлийн сургалтуудыг үе шаттайгаар цаашид хийхээр төлөвлөж байна.

Цаашид зохион байгуулагдах сургалт, арга хэмжээний талаар дараах хаягаар лавлана уу.

Зураасан код, Логистикийн хэлтэс
Харилцах ажилтан: Б.Гэрэлтуяа (Ахлах мэргэжилтэн)
Утас: 976-11-313411, 91978585
Факс: 976-11-324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865