КАРЕК-ийн орнуудын гадаад худалдаа, тээвэр, логистикийн байгууллагуудын нэгдсэн уулзалт 2 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

 

log meeting pic1

Өнгөрсөн долоо хоногт буюу  06 сарын 4-5-ны өдрүүдэд ӨМӨЗО-ын Хөх хотод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA), Азийн Хөгжлийн Банк хамтран гадаад худалдаа, тээвэр, логистик, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан “Business Networking Forum” –ыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

 

Дээрхи  арга хэмжээнд КАРЕК-ын 10 оронд тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад  худалдаа, тээвэр зууч, тээврийн байгууллагуудын төлөөлөл оролцож, улс орнуудын бизнес боломжийг судлах,  харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.

log meeting pic2

Уулзалтанд МҮХАҮТ-ыг төлөөлөн Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан, ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар  хувийн хэвшлийн төлөөллийн хамт оролцлоо. Энэ үеэр  оролцогч байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулах боломж олгох үүднээс улс бүрийн тээвэр зууч, гадаад худалдааны компанууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэнд оролцсон бөгөөд манай улсаас МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн гишүүн Туушин ХХК, IFFC, Эзо Транс  болон Ашли Транс ХХК-ууд  үйл ажиллагаагаа танилцуулав. Түүнчлэн Туушин ХХК  өөрсдийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар логистик төв”-ийн  талаар мэдээллийг нийт оролцогчдод хийж ,  Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн нэгэн том гарцын талаар мэдээллээ.  

log meeting pic3log meeting pic4

ЗКЛХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа КАРЕК-ийн 10 орны худалдаа, тээврийн компанууд, салбартай холбоотой  холбоод, ассоциацуудад зориулан  “МУ-ын худалдаа, тээвэр, логистикийн салбар болон цаашид хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж монголын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал, авто тээвэр болон төмөр замын тээвэрлэлт, Ази болон Европын орнуудтай холбогдож буй гол маршрутууд, засгийн газрын зүгээс тээвэр, логистикийн чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон МҮХАҮТ-ын үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өглөө.

log meeting pic5log meeting pic6

Дээрхи үйл ажиллагаа нь цаашид жил бүр зохион байгуулагдах бөгөөд   БНХАУ болон Төв Азийн улс орнуудтай хамтран ажиллах, түншлэл тогтоох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн хувьд олдож буй том боломж юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865