Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, БНХАУ-ын Эрээн хотын боомтод ажиллаад ирлээ

PDFХэвлэхИ-мэйл

Өнгөрсөн долоо хоногт “Бизнес Таймс” сонины эрхлэгч Б.Сарантуяа, ЭДХХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Адьяасүрэн, ЗКЛХ-ийн мэргэжилтэн Г.Ганчимэг нар 5 дугаар сарын 29-30-ны хооронд хоёр хоног томилолтоор ажиллаад ирлээ. Замын-Үүдийн боомт дээр хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, гадаад худалдаа эрхэлдэг 10 гаруйн бизнес эрхлэгч нартай уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл авч танилцлаа.

Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэл удирдлагын газрын дарга Д.Зоригоо, Хилийн цэргийн заставын ахлагч Д.Мөнхтүвшин, Замын-Үүд өртөөний Ачаа Шилжүүлэн ачих ангийнхан дарга Б.Бадамдарь, Эрээн хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Эрээн хотын ногоо, жимс, гурил, будаа, хүнсний тосны импорт экспортын “Хао Ган” ХХК, Эрээн хотын Ногоо, жимс эзэмшигчдийн холбооны тэргүүн Жао Лун нартай уулзаж, сурвалжлага авч, логистикийн цогцолбор бүхий парктай нь танилцав. Дээрх хүмүүстэй уулзаж, ярилцлага авсан материалиуд “Бизнес Таймс” сонинд цувралаар гаргана.


Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865