Цаасгүй худалдааг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар туршлага судаллаа

PDFХэвлэхИ-мэйл

Гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонх (ЦНЦ) хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Азийн хөгжлийн банк болон Германы олон улсын нийгэмлэгийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эдгээр байгууллагуудтай хамтран 2012 оны 4 сарын 22-27-ны өдрүүдэд Сөүл хотноо БНСУ-ын гааль, хяналтын байгууллагууд нь гадаад худалдааны үйл ажиллагаанд ЦНЦ-ны системийг хэрхэн нэвтрүүлж ашиглаж хэрэгжүүлж байгааг бодитоор үзэж танилцсанаас гадна эрх зүйн орчны талаарх 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж олон улсын экспертүүдтэй туршлага солилцлоо.

 

Уг арга хэмжээнд гадаад худалдаанд оролцогч гол гол яам, агентлагууд болох ГХЯ, ЭМЯ, СЯ, ЗТБХБЯ болон ГЕГ, МХЕГ, МШХХТГ, МҮХАҮТанхим, УБТЗ ХНН, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа.

Зураасан Код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865