Солонгос улсад зураасан кодыг хэрхэн хэрэгжүүлж буй сургалт-аялалд хамрагдлаа

Солонгос улсад зураасан кодыг хэрхэн хэрэгжүүлж буй сургалт-аялалд хамрагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

2012 оны 4 сарын 18-20-ны өдрүүдэд хооронд Монгол улсын төрийн болон бизнесийн байгууллага болох / ГЕГ, МХЕГ, УБТЗ нийгэмлэг, АПУ, Ай Би Ай, Тот Ком сервис, Тэнгэр Лэнс ХХК, Хөгжил трейд, Би Эл Си, МУШУТИС харьяа МХТСургууль,  Хөвсгөл болон Сүхбаатар аймаг дахь бизнес эрхлэгчид  / гэх мэт төрийн болон бизнесийн байгууллагын  удирдах ажилтан менежерүүд  GS1 Солонгос нийгэмлэг дээр зохион байгуулсан  Зураасан кодны талаарх сургалт аялалд хамрагдлаа.

Уг сургалтаар зураасан кодыг бүх төрлийн бараа үйлчилгээ, түгээлт нийлүүлэлт, гааль мэргэжлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд  хэрхэн ашиглах, түүний давуу тал, шинэ дэвшилтэт  техник технологийг   хэрхэн  нэвтрүүлж  байгаа талаар танилцав. Мөн жижиглэн худалдаа, тээвэр логистикийн салбарт, хил гааль, програм болон техник хангамж зэрэг салбарын   сургалтанд оролцогчид өөрсдийн компаний үйл ажиллагаанд  хэрхэн хэрэгжүүлж нэвтрүүлэх талаар  туршлага судалж  мэдээлэл авсан.

Аялалын хүрээнд  жижиглэн худалдааны салбарт улсдаа 3-рт ордог  Lotte mart худалдааны төв, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  бүтээгдэхүүн үйлчилгээ болох RFID уншигч, танигч төхөөрөмж нь дэлхийн тавцанд гарсан Duzon компани, Олон улсын тээвэр логистикийн чиглэлээр шинийг санаачлагч, RFID технологийг үйл ажиллагаандаа бүрэн төгс утгаар хэрэгжүүлсэн компани CJ,   RFID чиглэлээр бүхий л судалгаа шинжилгээ, үйлвэрлэлээ явуулдаг Мэдлэгийн эдийн засгийн яамны харьяа,  RFID/USN үндэсний төв, логистикийн чиглэлээр сүүлийн жилүүдэд маш өндөр үр ашигтай ажиллаж байгаа Pantos logistics компани, бидний сайн мэдэх Korean Air-ийн  зөвхөн ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын дамжин өнгөрөх карго тээвэр болон дотоодын карго тээвэрт өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа менежмент сайтай компани болох Korean Air Cargo зэрэг шилдэг компаниудын  үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Зураасан Код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865