"Logistic and Supply chain management" - сургалтанд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын (CAREC) тээвэр, зуучуудын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран (CFCFA)  “Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент” сэдвээр  2 өдрийн сургалт зохион байгуулах гэж байна. Уг сургалтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2012 оны 06 сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа болон тээвэрлэлт эрхэлдэг компануудад зориулан явуулна.

Сургалтаар аливаа үйлдвэрлэл, худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж юу болох, түүний тасралтгүй оновчтой үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, логистикийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, дистрибютер, захиалга, нөөцийн менежмент, мэдээллээ хэрхэн солилцох зэрэг логистикийн бүхий л процессыг бодит жишээ, олон улсын туршлага дээр үндэслэн заана.

Сургалтын үндсэн багшаар олон улсын тээвэрлэлт, логистикийн эксперт багш Andy Szeажиллах бөгөөд сургалт монгол хэл дээр орчуулгатай явагдана. Нийт төгсөгчдөд МҮХАҮТ болон CFCFA –ийн хамтарсан албан ёсны сертификат олгоно.

Andy Sze нь АНУ-ын Чикагогийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер зэрэг хамгаалсан бөгөөд гуравдагч логистикийн үйлчилгээ үзүүлэгч Clipper групт судалгаа, шинжилгээ хариуцсан захирлаас эхлэн группын ерөнхийлөгч хүртэл олон жил ажилласан ажлын арвин туршлагатай олон улсын эксперт юм. Тэрээр 2000 оноос логистикийн зөвлөгөө өгдөг Fastraxx группыг байгуулан ажиллаж байгаа ба түүнчлэн азийн орнуудад, тэр дундаа манай улсад логистик, худалдааг хөгжүүлэх, логистикийн төвүүдийг байгуулах зэрэг олон төслүүдийг хэрэгжүүлэх, судалгаа хийхэд оролцож хамтран ажилласан туршлагатай.


Сургалтын бүртгэл 05 сарын 25-ыг дуустал явагдана.  Хавсралтаар сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр, бүртгэлийн хуудас болон эксперт багшийн дэлгэрэнгүй CV-г үзнэ үү.

Сургалтын хугацаа: 2012.06.15-16

Төлбөр: 50.000 төгрөг ( 2 өдрийн хоол, цай кофе, сургалтын материалын зардал багтсан)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:

Зураасан код, Логистикийн хэлтэс
Харилцах ажилтан: Б.Гэрэлтуяа (Ахлах мэргэжилтэн)
Утас: 976-11-313411, 91978585
Факс: 976-11-324620
И-мейл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865