Санамж бичигт гарын үсэг зурлаа

PDFХэвлэхИ-мэйл

2012 оны 4 дугаар сарын 12-ны өдөр МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран гурвалсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Гурвалсан гэрээний зорилго нь төр, хувийн хэвшлийн зарчмаар хамтран гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллана. Тухайлбал:

  • Гадаад худалдааны бичиг баримт, хяналт шалгалт, дүрэм журмын давхардал, үйл ажиллагааны зардал, хугацааг багасгах чиглэлээр “Цахим нэг цонх”-ны системийг нэвтрүүлэх,
  • Хүнс болоод өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хуурамч бараа, бүтээгдэхүүнээс сэргийлэх, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хялбаршуулах, боловсронгуй болгох чиглэлээр зураасан кодыг системийг хил, гааль, тээвэр, логистикийн салбарт нэвтрүүлэх
  • Эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын эрх зүйн орчинг боловсронгуй болгож хэрэгжүүлэх
  • Эрсдэлийн менежментийг хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох
  • Эдгээр чиглэлээр харилцан туршлага судлах, сургалт сурталчилгаа явуулж мэдлэг, мэдэллээ солилцох
  • Бизнес эрхлэгчдэд дээрх чиглэлийн хууль, дүрэм, журам, стандартуудыг сурталчлан таниулах, хамтран ажиллах гэх мэт.

Ийнхүү хамтран ажилласанаар гадаад худалдаанд тулгардаг  бичиг баримт, хяналт шалгалт, дүрэм журмын давхардал багасаж гадаад худалдааг хөнгөвчилж, бизнесийн орчин сайжирна.

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865